Японы алдартай UCC брэндийн "Shokunin no Kohi" (Мэргэжлийн хүний кофе) цувралын энэхүү бүтээгдэхүүн нь байгалийн цэвэр усаар хандлан гаргаж авсан чанартай кофе юм. Энэ нь кофены баялаг амт, үнэрийг хадгалсан, бага зэргийн чихэрлэг (Low Sugar) амттай тул өдөр тутамд сэргээш болгон уухад нэн тохиромжтой.
Найрлага: Кофе, элсэн чихэр, эмульгатор. Харшлын анхааруулга: Харшил үүсгэгч гол орцгүй. Гэхдээ кофейны агууламжтай тул кофейнд мэдрэг хүмүүс анхаарна уу.
Нарны шууд тусгал болон өндөр температураас хол, сэрүүн газар хадгална. Онгойлгосны дараа тагийг сайтар таглаж хөргөгчинд хадгалах бөгөөд богино хугацаанд ууж дуусгахыг зөвлөж байна.
Савлагаан дээрх дуусах хугацааг дагана уу.
Хэрэглэх арга: Шууд ууж хэрэглэнэ. Хүйтэн эсвэл мөстэй уувал илүү амттай. Анхаарах зүйл: Кофе тул хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийгээрэй.