Энэхүү нимбэгийн шүүс нь шинэхэн нимбэгнээс шууд шахаж гаргаж авсан, байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм. Шошгон дээр нь "Хадгалалтын бодисгүй, амт оруулагчгүй" гэсэн тэмдэглэгээтэй. Хоол хийх, салатны соус амтлах, жигнэмэг, амттан бэлтгэх, мөн ус эсвэл коктейльд дусааж хэрэглэхэд нэн тохиромжтой. Шинэхэн нимбэг худалдаж авч шахах шаардлагагүйгээр хоолондоо витамин С нэмэх хялбар арга юм.
100% Байгалийн нимбэгийн шүүс (Нэмэлт ус, сахар болон бусад химийн бодисгүй)
Нарны шууд тусгалаас хол, сэрүүн газар хадгална. Анхаарах: Онгойлгосны дараа тагийг сайтар хааж, заавал хөргөгчинд хадгална уу.
Савлагаан дээрх "Best Before" хугацааг харна уу. Нээсний дараа чанарыг нь алдагдуулахгүй байхын тулд богино хугацаанд (2 сар дотор) хэрэглэж дуусгахыг зөвлөж байна.
Хэрэглээ: Хоол амтлах, уух зүйлсдээ дусаах, загас болон махны үнэр дарах зэрэгт өргөнөөр ашиглана. Анхааруулга: Энэ нь 100% нимбэгийн шүүс тул маш исгэлэн. Ходоодны хүчил ихтэй хүмүүс хэрэглэхдээ болгоомжтой байх. Санамж: Байгалийн гаралтай бүтээгдэхүүн тул нимбэгийн хальс, эс эсвэл тунадас үүсэх нь хэвийн үзэгдэл юм. Хэрэглэхийн өмнө сайн сэгсэрнэ үү.



